Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга Г.Өөдэй нь талийгаач аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй, улмаар өөрийн дансруугаа 57.8 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр авсан асуудлыг манай сайт эрэн сурвалжилсан билээ. Тэгвэл Г.Өөдэйд холбогдох хэргийн шүүх хурал 2022.10.11-ний өдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон байна.
Шүүх Г.Өөдэйг эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг баримтлан шүүх эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Г.Өөдэйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэжээ. Мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Г.Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар Г.Өөдэйгээс 57.800000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээжээ. Нэг ёсондоо нэхэмжлэгч байгууллага нь төсвийн мөнгийг Г.Өөдэйгээс гаргуулан авах эрхтэй гэж ойлгож болно. 2022.10.12






















Хариулт (0 )