Ш.Адьшаа: 2020 онд миний нутгийн олон угсаатан ард иргэд Ховд аймгийн 30 жилийн түүхэнд байгаагүй хамгийн олон саналыг надад өгч итгэл хүлээлгэсэн. Миний хувьд энэ 4 жилд ард иргэдийнхээ итгэлийг маш сайн биелүүлж ажилласан. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 10 хуулийн төслийг өргөн барьж, хоёр УИХ-ын тогтоолын төслийг батлуулж ажилласан.
Энэ батлуулсан хуулийн төслүүд дотор нийт олон түмний эрх ашгийн төлөө биш хэсэг бүлэг, хүмүүсийн эрх ашгийн төлөө ажилладаг, төрд итгэх иргэдийн итгэл алдарсан байсан. Иймээс энэ асуудлыг олон угсаатан Ховдчуудын төлөөллийг хувьд засаж залруулах талаар анхаарч Нийтийн алба болон нийтийн албанд хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж энэ парламент 2 жилийн хугацаанд хэлэлцэж батлагдсан. Энэ хуулийн төсөл бол улс төрийн эрх мэдэлтнүүдийн эрхийг хязгаарласан ийм хууль болсон. Хууль батлагдсанаар:
Төрөөс баталгаа гаргасан зээл хөтөлбөрийг улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс авахыг хуулиар хориглосон.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс тендэр авахыг хуулиар хориглосон
Төрийн албыг төрлийн алба болохыг хуулиар хориглосон байгаа.
Мөн Жороо морийг улсын баяр наадамд уралдуулж, цол чимэг олгож, уяачдыг урамшуулах тухай УИХ-ын чуулганы сүүлийн өдөр баталсан.
Ингэснээр Монголчуудын соёлын тусгаар тогтнолыг цаагид хөгжүүлэхэд түүхэн үйл явдал болсон гэдэгт итгэл дүүрэн байна.
Миний хувьд уул уурхайтай холбоотой асуудал болон, ард иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилласан. Гэвч улс төрийн гүтгэлэг их байсан. Намайг Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй болохыг тогтоосон.






















Хариулт (0 )