Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна.
Бид энэ сонгуулийг удаан хүлээсэн. Сүүлийн 8 жил МАН үнэмлэхүй эрх барьсан.
Тэр эрх баригчид өнөөдөр амлалтаа биелүүлсэнгүй.
Ард иргэдээ ядуурал руу түлхсэн, орлого буурсан ийм байдалтайгаар засаглаж байна.
Эрх баригчид эдийн засаг 7 хувиар өссөн хэмээн ярьж байна. Харин ард иргэдийн орлого буурсан худалдан авах чадвар багассан.
Эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд өсөлт дэвшилтийг өгөхгүй байна гэж үзэж байгаа юм.
Эрх баригчид туг намируулж, тууз хайчилсан нэг ч том бүтээн байгуулалт хийж чадсангүй.
Ард иргэд МАН-д үнэмлэхгүй эрх өгсөн итгэсэн эрх баригчид ард түмнийхээ сэтгэл рүү ус цацсан 8 жил байсан гэж бүхэлд нь дүгнэж болох аж.
Тэгвэл АН алдагдсан 8 жилийн алдааг засна гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байна хэмээв.






















Хариулт (0 )