khovd.mn

Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгэээс эхэлнэ.

Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгэээс эхэлнэ. Ховд аймаг тэр дундаа баруун бүс нутаг хөдөө аж ахуйд суурилсан хэдий ч хүн ам зүй, нийгэм эдийн засгийн хувьд жил ирэх тусам хурдацтай хөгжиж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах […]

0
491
Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгэээс эхэлнэ.

Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгэээс эхэлнэ.

Ховд аймаг тэр дундаа баруун бүс нутаг хөдөө аж ахуйд суурилсан хэдий ч хүн ам зүй, нийгэм эдийн засгийн хувьд жил ирэх тусам хурдацтай хөгжиж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна.

Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд баригдах усан цахилгаан станц улс төрийн мөнхийн сэдэв болоод аль хэдийнээ 60 гаруй жил болжээ.

Жил бүр яригдаж байдаг энэ томоохон төслийг Сандагийн Бямбацогт зам тээвэр хөгжлийн сайд 2012 оноос эхлэн санаачилга гарган засгийн газрын мөрийн хөтөлбөрт суулгаж 2015 онд төслийн нэгжийг байгуулан олон жил гацсан төслийн бүтээн байгуулалт өдгөө төслийн бүтээн эхлээд явж байна.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан бөгөөд 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулах юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор: Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.

Мэдээ бэлтгэсэн: М.Хадбаатар

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл