khovd.mn

Э.Болормаа:Намайг ямар нэг бизнесгүй, эрх ашиггүй гишүүн гэдгийг иргэд мэдэж байгаа

Э.Болормаа: Баруун бүс нутгийн иргэддээ нүүр бардам хэлэхэд миний бие нутгийн эрх ашгийн төлөө зогсож байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх. УИХ-ын намрын чуулган завсарлаад миний бие УИХ-ын даргатай хамт тойрогтоо ажиллаж байна. Надад ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Холбогдох байгууллагууд ил тод шалгахад нээлттэй. Сонгуулийн хугацаанд явцын тайланг гаргадаг. Манай штабаас […]

0
1121
Э.Болормаа:Намайг ямар нэг бизнесгүй, эрх ашиггүй гишүүн гэдгийг иргэд мэдэж байгаа

Э.Болормаа: Баруун бүс нутгийн иргэддээ нүүр бардам хэлэхэд миний бие нутгийн эрх ашгийн төлөө зогсож байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх.

УИХ-ын намрын чуулган завсарлаад миний бие УИХ-ын даргатай хамт тойрогтоо ажиллаж байна. Надад ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Холбогдох байгууллагууд ил тод шалгахад нээлттэй. Сонгуулийн хугацаанд явцын тайланг гаргадаг. Манай штабаас иргэд аж ахуй нэгжүүд зөрчил гаргасан буюу регистерийн дугаар, санхүүгийн эх үүсвэрээ буруу бичсэн зэргээр 200-аад сая төгрөгийг буцаасан байна.

Миний хувь ямар нэг бизнесгүй, эрх ашиггүй гишүүн гэж иргэд мэдэж байгаа. Ялангуяа он гарснаас хойш Халзанбүрэгтэйн ордыг улсын стратегийн орд болгох, Наран сэвстэйн боомтыг эсэргүүцэх гэх мэт асуудлуудаас болж нэлээн улс төржилтийг хүлээж авч байх шиг байна.

Миний сонссоноор манай Аудитын байгууллага болон бусад холбогдох байгууллагууд шалгаасай гэж хүсэж байна. Бүртгэлээ сольсон гээд байгаа. Тухайн компани бол миний огт танихгүй ийм компани байгаа юм. Баруун бүс нутгийн иргэддээ нүүр бардам хэлэхэд миний бие нутгийн эрх ашгийн төлөө зогсож байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх. Үнэн худал нь мэдэгдэхгүй ийм зүйлсийг тарааж байгаа байх.

Манай нам дотоод ардчилалтай ийм нам байгаа. Намын даргын сунгаа манай аймагт явж байна. Манай намын гишүүд нэр дэвших нь нээлттэй байгаа. Байршил үл хамааран аймаг орон нутгийн төлөө шударгаар ажиллаж чадах, манлайлах хүн намын дарга болоосой гэж хүсэж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл