khovd.mn

Э.Болормаа: Намын бага хурлын 17 гишүүнээ хасаж санал өгөх эрхэнд нь халджээ

Э.Болормаа: Би намын ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ хурлыг дүрэм журмаар нь зохион байгуулах үүрэгтэй хүн. Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр бага хурал өнөөдөр /2025.02.22/ болж байна. Тус бага хурлаар намын даргаа сонгох юм. Тэгвэл бага хурлын явцын талаар болон нэр бүхий 17 гишүүнийг намаасаа хассан талаар Ховд аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа. Э.Болормаа: […]

0
996
Э.Болормаа: Намын бага хурлын 17 гишүүнээ хасаж санал өгөх эрхэнд нь халджээ

Э.Болормаа: Би намын ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ хурлыг дүрэм журмаар нь зохион байгуулах үүрэгтэй хүн.

Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр бага хурал өнөөдөр /2025.02.22/ болж байна. Тус бага хурлаар намын даргаа сонгох юм.

Тэгвэл бага хурлын явцын талаар болон нэр бүхий 17 гишүүнийг намаасаа хассан талаар Ховд аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа.

Э.Болормаа: Бага хуралтай холбоотой бэлтгэл хангах ажлын үеэр 2 түр хороо байгуулагдсан.

Эхний түр хороо 312 хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн түр хороо. Түүнээс гадна хөгжил шинэчлэлийн түр хороо гэж 1700 гаруй намын гишүүдийн гарын үсэгтэй ийм хоёр түр хороо байгуулагдсан.

Энэ дунд нэр нь хасагдсан гээд байгаа хүмүүс аль аль түр хороонд хамрагдаж байгаа хүмүүс.

Миний хувьд нэр дэвшигчдээ дуудаж албан ёсоор танилцуулсан. Дүрмийн зөрчил гарч байна.

Манай намын дүрмээр бага хурлаас хяналтын хороо, намын дарга 2 сонгогддог буюу эрх мэдэл тэнцүү.

Тиймээс би дүрмийн дагуу явуулна гэдгээ хэлсэн байгаа. Нөгөө талаар үүсээд байгаа алдаа нь гэвэл нийт 264 хүний 17 нь яригдаж, алдаа дутагдал гарсан.

Бидний баталсан журам дээрээ тухайн шатны үүр дээрээ байх ёстой гэтэл энд дэвшээд уначаад өөр үүр дээр очоод ч юм уу, зарим сум нь хурал зарлахгүй цөөхөн хүн дотор хийсэн ч юм уу энэ мэтчилэн намын гишүүдийн гомдлыг намын Хяналтын ерөнхий хороо хүлээж авдаг. Би энэ хурлыг намынхаа дүрэм, журмын дагуу зохион байгуулна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл