Э.Болормаа: Ховын шинж чанартай юманд автмааргүй байна. Ховдын ард түмэн надаар хэлүүлэлтгүй манай намын сайн мууг мэдэж байгаа. Гагцхүү аймаг орон нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн л намын даргаар сонгогдоосой гэж хүсэж байна.
Би баруун 4 аймгаар яваад ирлээ. Тэнд манай аймаг шиг улс төржиж байгаа зүйл алга. Яаж аймгаа хөгжүүлэх вэ? гэдэг юм ярьж байхад манай энэ дотоод хэрүүл, дотоод улс төржилт арай л хэрээс хэтэрч байна. Миний хувьд аймгийн намын хорооны даргын хувьд бага хурлыг манай аппарат дүрмийн дагуу зохион байгуулах үүрэгтэй. Бид тодорхой цаг хугацаа заагаад хүсэлтүүд авдаг. Ямар ч намын гишүүн бага хурал дээр босоод нэр дэвших эрхтэй. Манай намын дотоод ардчилал, дүрмийн дагуу явагдана.
Цөөн хэдэн эрх ашиг нь хөндөгдөөд, хэтэрхий сенсацлаад байх юм. Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэж байна шүү дээ. Бусад нь хөгжил яриад урагшилья гэж байхад бид нар улс төржилтөө л их байлгамааргүй байна.
Миний хувьд аймгийн намын хорооны даргын хувьд энэ удаа тайлангаа тавина, хурлаа зохион байгуулж энэ бага хурлын зохион байгуулалтыг л хангах үүрэгтэй.
Намын шинэчлэлээ хангалттай хийж чадаагүй учраас өнгөрсөн 8 жилд дүнгээ тавиулж сонгуульд ялагдсан. Би өөрийн хүсэлтээр намын даргаа өгч байгаа юм.
Ховын шинж чанартай юманд автмааргүй байна. Ховдын ард түмэн надаар хэлүүлэлтгүй манай намын сайн мууг мэдэж байгаа. Гагцхүү аймаг орон нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн л намын даргаар сонгогдоосой гэж хүсэж байна.
Хариулт (0 )