Ховд аймгийн “Төрийн орон сууцны корпораци, Төрийн түрээсний орон сууц”-нд 113 айл ажиллаж амьдарч байна. Тэгвэл энд ажиллаж амьдарч байгаа иргэд цаашид энэ байраа ипотекийн зээлээр авах саналтай байгаа талаар ТОСК-ийн гүйцэтгэх захирал Э.Тамирт Ховд аймагт ажиллах үеэрээ онцлов.
Ховд аймагт баригдсан ТОСК-ийн А, В байрны хажууд дахин 4 блок барилга барихаар анх төлөвлөсөн баригдана гэв. Мөн тухайн түрээслэгчид зорилтод бүлгийн биш, давхар гэрээтэй байгаад гэрээний нөхцөлийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2-3 удаагийн сануулга, мэдэгдэл өгөөд гаргана гэх байр суурийг ч илэрхийлэв.
“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д зааснаар иргэдэд хоёр зүйлийг санал болгож байгаа гэв.
Нэгдүгээрт, иргэд 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30 хувийг бүрдүүлж, үлдэгдэл 70 хувиа ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Хоёр дахь санал нь орон сууцны нийт үнийг 5 жилдээ хуваан төлж барагдуулах боломжтой юм. Бусад нөхцөлд өмчлөхгүйгээр манайхтай түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад явах боломжтой гэлээ.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )