Өсвөрийн аврагчдын 7 дахь удаагийн тэмцээн спортын төв ордонд эхэллээ. Уг тэмцээнд ЕБС-ийн 170 гаруй сурагчид мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг аймгийн ИТХ, Дэлхийн зөн Монгол ОУБ, ОБГ хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг зохион байгуулснаар сурагчид цэргийн анхан шатны мэдлэгтэй болох, өөрийгөө болон өрөөл бусдыг аливаа эрсдлээс хамгаалах чадвар эзэмших зэрэг олон талын мэдлэг эзэмшүүлэх зорилготой юм. Энэ удаад аймгийн 16 сум болон төвийн ЕБС-иудын 170 гаруй сурагчид өрсөлдөж байна. 2022.12.14






















Хариулт (0 )