Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эргүүл хийх явцад өчигдөр шөнө согтуу 6 жолооч журамлагдсан байна.
Тэдний нэг нь эмэгтэй жолооч бол 4 нь жолоодох эрхийн үнэмлэхгүй хүмүүс аж.
Жолооч та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард бүү суугаарай.
Таны гарт хүний алтан амь явж байгааг ямагт санаж, өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд бүү оруулаарай.
Бид баяр болгонд ач холбогдол өгч, аливаа баяраар нийлж дарвиж, архидан согтуурч өнгөрүүлдгийн тод жишээ ердөө л энэ юм.
Бидний хэлж заншснаар МАРТ-8-ны баяр нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлаа ярьж, гарц шийдэл хэлэлцэх өдөр болохоос архидан согтуурахын нэр биш юм.
Иймд зөв зохистой, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье.0






















Хариулт (0 )