“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд гарсан хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг Ховд аймгийн Ховд сумын “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо авсан аж.
Тус хоршоо нь 1,295,600,000 төгрөгийн зээлд 842,100,000 төгрөгийн батлан даалттай 26 малчны хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
2024.05.10-ны өдөр “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо 43 гишүүнтэйгээр байгуулагджээ.
Мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлал, үхрийн аж ахуй, хүнсний ногоо, тэжээлийн
ургамал тариалах, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан юм.






















Хариулт (0 )