khovd.mn

13 настай хүү малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 05.25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 05.26-ны өдөр холбогдох байгууллага хүлээн авч […]

0
2163
13 настай хүү малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 05.25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 05.26-ны өдөр холбогдох байгууллага хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар хүүхэд олдоогүй байна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл