настай охиныг 3 залуу хүчиндсэн ноцтой хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан бөгөөд оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан гарч 2 залуутай нийлж гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүчингийн хэрэгт холбогдсон 3 этгээдийг хойшлуулшгүйгээр цагдан хорих саналыг Ховд аймаг дахь цагдаагийн газраас прокурорт хүргүүлснээр тэднийг цагдан хорих асуудлаар өнгөрсөн Пүрэв гараг буюу 2023.06.15-ны 11:00 цагт Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох ёстой байсан ч өмгөөлөгч нар ирээгүй гэх шалтгаанаар 3 хоногоор хойшилсон. Тэгвэл цагдан хорих эсэхийн шүүх хурал яг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна.






















Хариулт (0 )