15 настай охиныг нагац эгч нь толгойд нь цохиж гэмтэл учруулсны улмаас нас барсан харамсалтай хэрэг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн. Шүүгдэгч Ж нь 2023 оны 01 сарын 12-ны өдөр өөрийн төрсөн дүүгийн охин Ж-г өөдөөс хэрэлдлээ гэх шалтгаанаар сандлаар толгой руу нь цохьж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байсан. Тэгвэл 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хурлаар шүүгдэгч Ж-г 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.






















Хариулт (0 )