2025 оны 6-р сарын 1-ний өдөр буюу ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэргэлдээ Баян-Өлгий аймагт сэтгэл сэртхийлэм зам тээврийн ноцтой осол гарч 3 хүүхэд газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал: Тухайн өдрийн 05:00 цагт орчимд “Баян-Өлгий аймаг”-ийн төвд 17 настай хүү авто машин жолоодож яваад уг ослыг гаргажээ. 3 хүүхэд газар дээрээ амь насаа алдаж, 4 хүүхэд хүнд бэртэж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээг хийлгэж байна.
Авто машин жолоодож явсан хүү ахынхаа машиныг зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргасан тухай зарим эх сурвалжууд ч мэдээлж байна.
Уг хэргийн тус аймгийн цагдаагийн газар шалгаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Иймд цаашид эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ хараа хяналт тавьж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг хяналтгүй орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэд жолоо бариулахгүй байх, шөнийн цагаар хүүхдүүдийн хөдөлгөөнд анхаарал тавьж байх хэрэгтэйг уг осол сануулж байна.
Хариулт (0 )