khovd.mn

27 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулж,200 гаруй сая төгрөгийг өмчийн санд төвлөрүүлжээ.

Титр: Орон нутгийн өмчийн газраас тээврийн хэрэгслийн “Нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгууллаа. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын А/61 тогтоолоор баталсан тээврийн хэрэгслийн нийтийн нээлттэй дуудлага худалдааг Орон нутгийн өмчийн газраас өнөөдөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,2,3 дахь хэсэг,77 дугаар зүйлийн 77,2 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 […]

0
248
27 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулж,200 гаруй сая төгрөгийг өмчийн санд төвлөрүүлжээ.

Титр: Орон нутгийн өмчийн газраас тээврийн хэрэгслийн “Нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгууллаа.

Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын А/61 тогтоолоор баталсан тээврийн хэрэгслийн нийтийн нээлттэй дуудлага худалдааг Орон нутгийн өмчийн газраас өнөөдөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,2,3 дахь хэсэг,77 дугаар зүйлийн 77,2 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 268, 467 дугаар тогтоолыг тус тус үндэслэн насжилт өндөртэй, зардал ихтэй авто тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар үнэ хаялцуулан худалдааллаа. Энэ удаагийн дуудлага худалдаанд давхардсан тоогоор нийт 150 гаруй хүн үнийн саналаа хэлж оролцлоо. Мөн Улаанбаатар хот ,Хөвсгөл, Завхан,Эрдэнэт зэрэг аймгуудаас иргэд зорин ирж оролцлоо.Нээлттэй дуудлага худалдаанд Шим-Ус ОНӨААТҮГ, БОАЖГ, Булган сум, Мөнххайрхан,Цэцэг, Зэрэг, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Чандмань сумдын ЗДТГ, ЭМТ-үүд, Цагдаагийн газар, Буянт ӨЭМТ, ЗООНОЗ өвчин судлалын төвийн тээврийн хэрэгслүүд нийт 33 тээврийн хэрэгслээс 27 тээврийн хэрэгслийг худалдан борлуулж 200,0 гаруй сая төгрөгийг аймгийн өмчийн санд төвлөрүүлэн ажиллалаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл