Ойн бүсэд газар эзэмшээд зориулалтын бусаар ашигласан 20 иргэн аж ахуй нэгжийн нэг нь иргэн Б.Батчингис юм. Б.Батчингис нь Ховд аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Уранчимэгийн нөхөр юм байна. Тэрээр ойн бүсэд 1 га газар эзэмшдэг байна. Авсан газраа зориулалтын бусаар ашиглаж газрын тухай хуулийн 40.1.1 40.1.6 35.3.1 дахь зүйл заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг нь ажлын хэсгийн хяналт шалгалтаар нотлогдсон байдаг. Ийм ч учраас ГХБХБГ 2020 оны 06-р сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох саналыг Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан С.Гантөмөрт явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна. Яагаад эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хүмүүст хариуцлага тооцож газрын гэрчилгээг нь хүчингүй болгоогүй вэ. Үүний цаана хэний ямар эрх ашиг байсан учраас арга хэмжээ тооцохгүй байсаар хариуцлагаас мултарч ажлаа чимээгүйхэн өгөөд явав гэдэг асуултыг Хотын захирагч асан С.Гантөмөр танд үлдээе. Жирийн иргэд 0.7 га газраа авч чадахгүй айл айлын хашаа дамжаад явж байхад эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс энэ мэтчлэн хэд хэдэн гаагаар нь газар авч дураараа дургиж болохгүй гэдгийг санаж хариуцлага тооцох цаг нэгэн иржээ
2021.08.02






















Хариулт (0 )