khovd.mn

Б.Баярсүх сэтгүүлчийг захиалгаар, зохион байгуулалттай явж байна хэмээн гүтгэв.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх удаа дараа мэдээлэл өгөхөөс татгалзаж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна. Б.Баярсүх даргын хувьд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хүний нэг юм. Түүнээс аймаг орон нутагт хийгдэж, хэрэгжиж байгаа томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч чи улс төржөөд байна, зохион […]

0
463
Б.Баярсүх сэтгүүлчийг захиалгаар, зохион байгуулалттай явж байна хэмээн гүтгэв.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх удаа дараа мэдээлэл өгөхөөс татгалзаж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна. Б.Баярсүх даргын хувьд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хүний нэг юм. Түүнээс аймаг орон нутагт хийгдэж, хэрэгжиж байгаа томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч чи улс төржөөд байна, зохион байгуулалттай захиалгаар явж байна хэмээн сэтгүүлчийг гүтгэв. Түүний энэ үйлдэл нэг удаагынх биш юм. Түүнээс өнөөдөр аймгийн төв гудамжинд хуучин гэрэлтүүлэгтэй зэрэгцүүлэн суурилуулаад байгаа гэрэлтүүлгийн талаар тодруулах гэсэн боловч ийнхүү татгалзав. Гэр хорооллын гудамж талбай гэрэлтүүлэг байхгүй байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Тийм учраас төв суурин газар хоёр гэрэлтүүлэг зэрэгцүүлж суурилуулах нь хэр зохимжтой вэ, энэ нь төсвийн хэмнэлт мөн үү гэх зэрэг олон асуулт гарч байгаа юм. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл