14 настай охиныг 3 залуу хүчиндсэн ноцтой хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан бөгөөд оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан гарч 2 залуутай нийлж гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүчингийн хэрэгт холбогдсон 3 этгээдийг хойшлуулшгүйгээр цагдан хорих саналыг Ховд аймаг дахь цагдаагийн газраас прокурорт хүргүүлснээр тэднийг цагдан хорих асуудлаар өнгөрсөн Пүрэв гараг буюу 2023.06.15-ны 11:00 цагт Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох ёстой байсан ч өмгөөлөгч нар ирээгүй гэх шалтгаанаар 3 хоногоор хойшилж 2023.06.19-ны өдрийн 08:00 цагт товлогдсон юм. Өмнөх шүүх хуралд хохирогч охины өмгөөлөгч ирээгүй, харин энэ удаад хоцорч ирсэн тул шүүх хуралд түүнийг оруулсангүй. Энэ асуудлаар түүнээс тодруулахад шүүх хуралтай гэж шүүхээс над руу мэдэгдээгүй гэх тайлбарыг өглөө. Мөн хэргийн тухайд хохирогч охиныг хүчиндсэн гэх хүмүүсийг нотлох баримтууд мөрдөн байцаалтын шатанд илэрсэн, шүүх шинжилгээний дүгнэлт дээр тодорхой байгаа гэх тайлбарыг өгсөн юм.






















Хариулт (0 )