khovd.mn

Б.Заяабал: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно.

Хөхморьт сум нь дэлхийд ховордсон бөхөн, мануул, шилүүс, хар сүүлт зэрэг ан амьтад нутагшсан нутаг юм. Тус сумын байгаль экологид элсний нүүдэл их хэмжээний хохирол учруулж, бэлчээрийн доройтлын нэг шалтгаан болсоор ирсэн. Иймд байгалийн тогтвортой байдлыг хангах үүднээс нутгийн удирдлага, БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлсэн ажлын дүнд өнгөрсөн оны […]

0
138
Б.Заяабал: Бүсчилсэн хөгжлийн  бодлогын  хүрээнд малчин  өрх бүрийг  үйлдвэрлэгч болгоно.

Хөхморьт сум нь дэлхийд ховордсон бөхөн, мануул, шилүүс, хар сүүлт зэрэг ан амьтад нутагшсан нутаг юм. Тус сумын байгаль экологид элсний нүүдэл их хэмжээний хохирол учруулж, бэлчээрийн доройтлын нэг шалтгаан болсоор ирсэн.

Иймд байгалийн тогтвортой байдлыг хангах үүднээс нутгийн удирдлага, БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлсэн ажлын дүнд өнгөрсөн оны байдлаар нийт 60 га газрыг элсний нүүдлээс хамгаалж чадсан байна.

Иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Б.Заяабал “УИХ-ын сонгуульд МАН-аас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэвшүүлсэн.

Өнөөдөр баруун бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь худалдаанаас хамааралтай байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр  бид үйлдвэрлэгч үндэстэн болох бүрэн боломжтой.

Өөрөөр хэлбэл, малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно гэсэн үг. Энэ асуудлыг Шинэ хоршоо хөтөлбөрөөр шийдвэрлэхээр дэвшүүлж орон нутгийн иргэд маань хоршоодоо амжилттай байгуулаад явж байна. 

Эдгээр хоршоод, үйлдвэрлэлээс гарсан малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн харилцаанд оруулахаар бүсийн хэмжээнд нэгдсэн нэг автозамын системтэй болгож, бусад аймагтаа нийлүүлэх, цаашлаад гадаад худалдааг нэмэгдүүлэх үүднээс боомтуудыг шинэчлэх бодлогыг гарган ажиллаж байна.

Бүс нутгийн хөгжлийн хүрээнд дэвшүүлээд буй энэхүү цогц бодлогыг зохицуулдаг санхүүгийн механизм буюу татварын бодлогод реформ хийнэ.

Энэ ажлыг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад онцгойлон үүрэг болгож өгсөн.

Татвар гэхээр иргэд зөвхөн татварыг цуглуулж авах бодлого хэмээн ойлгодог. Үндсэндээ татварын бодлого гэдэг нь эдийн засгийг зохицуулдаг, зөв хэлбэр лүү шилжүүлдэг чухал бодлогуудын нэг.

Бусад орнууд ч гэсэн бүсийн хөгжилд тулгуурласан санхүүгийн томоохон бодлого хэрэгжүүлдэг. Үүнээс суралцаж баруун бүс нутгийг хамгийн өндөр хөгжилтэй бүс болох хөгжлийн бодлогыг гаргаж ажиллана” гэв. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл