khovd.mn

Б.Сандагсүрэн: Шүүхийн шийдвэртэй танилцаж байж Б.Баяртуяад хариуцлага тооцно.

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нь жолооны эрхийн үнэмлэхгүй, архидан согтуурч авто машин жолоодож яваад хүн дайрч хүнд гэмтэл учруулсан Б.Баяртуяад холбогдох хэргийн шүүх хурал Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон байна. Шүүхээс  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  Б.Баяртуяаг Эрүүгийн […]

0
4171
Б.Сандагсүрэн: Шүүхийн шийдвэртэй танилцаж байж Б.Баяртуяад хариуцлага тооцно.

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нь жолооны эрхийн үнэмлэхгүй, архидан согтуурч авто машин жолоодож яваад хүн дайрч хүнд гэмтэл учруулсан Б.Баяртуяад холбогдох хэргийн шүүх хурал Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон байна. Шүүхээс  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  Б.Баяртуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2.1, 2.2, 2.3-т зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар машин жолоодож явган зорчигчийг дайрч хүнд гэмтэл учруулсан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Тэгвэл төрийн удирдах албан тушаал хашиж буй Б.Баяртуяад ТӨСЗ хэрхэн ямар хариуцлага тооцох эсэх асуудлаар ЗДТГ-ын дарга бөгөөд ТӨСЗ-ийн дарга Б.Сандагсүрэнгээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ хариуцлага байх ёстой шүүх гаргасан шийдвэрээ одоогоор Ховд аймгийн засаг даргын тамгын газарт ирүүлээгүй байна.Ирсэн үед нь төрийн албаны салбар зөвлөлөөс шүүхийн шийдвэр дээр үндэслэж үзээд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно. Шүүхийн шийдвэр албан ёсоор манай байгууллагад албан бичгээр ирсэн үед хариуцлагын  асуудал яригдана хэмээв. 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл