khovd.mn

Б.Түмэндэмбэрэлийг аймгийн ерөнхий архитектороор томиллоо.

Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектор З.Өмөртайг аймгийн засаг дарга Э.Болормаагийн захирамжаар үүрэгт ажоас нь чөлөөлөөд байсан билээ. Тэгвэл түүний оронд аймгийн ерөнхий архитекорын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэлийг 2022.11.15-ний өдөр томилсон байна.Түүний хувьд архитектор мэргэжилтэй, сүүлийн 5 жил тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаа юм […]

0
1167
Б.Түмэндэмбэрэлийг аймгийн ерөнхий архитектороор томиллоо.

Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектор З.Өмөртайг аймгийн засаг дарга Э.Болормаагийн захирамжаар үүрэгт ажоас нь чөлөөлөөд байсан билээ. Тэгвэл түүний оронд аймгийн ерөнхий архитекорын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэлийг 2022.11.15-ний өдөр томилсон байна.Түүний хувьд архитектор мэргэжилтэй, сүүлийн 5 жил тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаа юм байна. 

Уг нь хот байгуулалтын тухай хуулийн  9.1.2-т аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр томилох гэж заасан байдаг. Тэгвэл ерөнхий архитекторын сонгон шалгаруулалт сүүлийн 20 орчим жил Ховд аймагт болоогүй гэдэг мэдээлэл байна. Нэг ёсондоо сонгон шалгаруулалтгүй томилгоог хийсээр ирсэн гэсэн үг. Ховд аймгийн хот төлөлвлөлт алдагдаж, барилга орон сууцнууд, гадаад орчны тохижилт стандарт шаардлага хангахгүй байгаа нь үүнтэй холбоотой байж ч болох юм. Ерөнхий архитекторын албан ёсны сонгон шалгаруулалт тун удахгүй явагдана гэсэн мэдээлэл байна.

2022.12.11

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл