Ховд аймгийн Мөст сумын малчин Б.Төрбат манай сайтад хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ манай сумын дарга нар идэж ууж, ах дүү арал төрлөөрөө ханцуйн дотроо наймаалцаж байна. Ард түмний амьдрал өмнөхөөсөө дордсон. Мөн сумын 80 жилийн ой нэрээр хандив цуглуулж хувьдаа ашигласан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж тайлан тавьж иргэдийг доромжилсон. Сүүлийн жилүүдэд манай суманд бүтээн байгуулалтын ямар ч ажил хийгдсэнгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн зээл тусламжийг ах дүү хамаатан садандаа өгсөөр ирсэн. Иймд манай сумын удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж хариуцлага тооцох шаардлагатай байна хэмээв.
2023,06,03






















Хариулт (0 )