Монгол улсын Гавьяат эдийн засагч Даймаагийн Батсайхан УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүсэд Ардчилсан намаас нэр дэвшиж байна.
Түүний хувьд Хас, Хаан, Төрийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Тэрээр банкны салбарт ажиллаж байхдаа алдагдалтай ажиллаж байсан салбаруудыг ашигтай болгож байсан гэдгээр нь банкны салбарынхан мэддэг.
Мөн Завхан аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажилласан. Тухайн үедээ 21 аймагт байгаа ганц Ардчилсан засаг дарга байсан гэдэг.
Түүний хувьд алдарт Загастайн давааг олон улсын стандартын зам болгож, бүрэн эрхийн хугацаанд аймагтаа 500 км авто зам тавих ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Д.Батсайхан нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд оролцож, УИХ-ын гишүүнээр сонгогдвол Монголын ард түмний нуруун дээр хамгийн том ачаа болсон банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг санаачлан хэрэгжүүлж, эдийн засагчийнхаа хувьд тооцоо судалгаатай, ул суурьтай бодлого болгох зорилготой юм байна.
Мөн бүх малчдын зээлийг нэг удаа чөлөөлж, үндэсний баялаг болсон дэлхийд цор ганц нүүдэлчин соёл уламжлалаа хадгалж үлдэх, хил хязгаарын манаач болсон малчин түмнийхээ ачааг бууруулах эрхэм зорилтуудыг хэрэгжүүлнэ гэв.






















Хариулт (0 )