Дулааны Бадамлах дөл ХХК-иас хэрэглээний цэвэр усаар хангах эсэх асуудлаар тус компанийн орлогч дарга Д.Төмөр-Очироос тодрууллаа. Зуны саруудад хэрэглээний халуун усаар хангах боломжгүй гэдэг тайлбарыг өглөө. Учир нь 1986 онд ашиглалтанд орсноос хойш шугам сүлжээгээ шинэчлээгүй. Энэ жил 2 тэр бум гаруй төгрөгөөр төв дамжуулах шугам сүлжээгээ иж бүрнээр нь шинэчилж байна. Мөн халаалт дулаан доголддог ЭСБА-ийн чиглэл, 36 айл, үйлдвэрийн чиглэлийн орон сууцнуудын дулаан дахин дамжуулах төв байгуулах зэрэг ажлыг хийж байна гэв.






















Хариулт (0 )