ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ш.ТҮВШИНТӨГСИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Нутгийн зон олондоо Тэмээчин Шаагаа хэмээн хүндлэгддэг Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэнгийн хүү Түвшинтөгсийнх “Монгол улсын аварга малчин”-аар тодорлоо.
Ш.Түвшинтөгс, гэргий Ц.Алтмаа нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Ховд аймгийн Дөргөн сум тэмээн сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. Ш.Түвшинтөгс аваргынх ч мөн тэмээн сүргээ өсгөхөд анхаарч, мах, сүү, ноосыг нь зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулж байна.
Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2015 онд Сумын аварга малчин,
2019 онд Аймгийн аварга малчин,
2023 оны амжилтаараа Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ.
Мөн залуу малчин 2 өрхөд 400 гаруй мал өгч, дэмжлэг үзүүлэн хамтдаа хөгжиж, хөдөлмөрлөж байна.
Ийнхүү төрдөө үнэлүүлж “Монгол Улсын Аварга малчин өрх”-өөр шалгарсан аваргууддаа халуун баяр хүргэе.






















Хариулт (0 )