khovd.mn

Дөргөний УЦС Ховд аймгийн шилдэг байгууллагаар шалгарчээ

  Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-ны өдөр Дөргөний УЦС дээр ажиллаж ус ашиглалтын байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилт, байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.  Ажлын хэсгийнхний зүгээс тус байгууллагын хамт олныг төлөвлөгөөгөө хангалттай сайн биелүүлсэн гэж үзлээ. Онцолж хэлбэл тус станц […]

0
532
Дөргөний УЦС Ховд аймгийн шилдэг байгууллагаар шалгарчээ

 

Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-ны өдөр Дөргөний УЦС дээр ажиллаж ус ашиглалтын байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилт, байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.

 Ажлын хэсгийнхний зүгээс тус байгууллагын хамт олныг төлөвлөгөөгөө хангалттай сайн биелүүлсэн гэж үзлээ. Онцолж хэлбэл тус станц Ховд аймгийн усны төлбөрийн нийт орлогын 50 хувийг дангаараа бүрдүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. Ус ашигласны төлбөрийг жилд дунджаар 100 орчим сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлж иржээ. Мөн тус станцын хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ямар нэгэн аваар осолгүй үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Дөргөний УЦС өнөөдрийн байдлаар баруун 3 аймгийн 30 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ирсэн. 2021 оны ажлын үзүүлэлтээрээ Ховд аймгийн төсвийн байгууллагуудаас шалгарч шилдэг байгууллага хамт олон болж чаджээ.   

2021 онд  58.4 сая кв цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж аваар осолгүйгээр үйлдвэрлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлж ажилласан байна.

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл