Сүүлийн 16 жилийн турш Тэмээн сүргээрээ аймагтаа тэргүүлж буй Ховд аймгийн Дөргөн сум Тэмээн сүргээ “ОМОГ” болгох томоохон ажлыг эхлүүлжээ.
Тэмээн сүргээс гарах ашиг тус нэн ялангуяа хөдөөгийн малчдад их тул ийнхүү Тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч 2021 онд 7000 орчим Тэмээ тоолуулсан нь Тэмээн сүргээ “Омог болгох” анхны суурийг нь тавьжээ.
“Омог” болгоход шалгуур үзүүлэлтүүд чухал байдаг байна. Дөргөн сумын Тэмээчид, малчин ард тооноос илүү чанарыг чухалчлан үздэг тул ийнхүү “Омог” болгох шаардлагыг бүрэн хангажээ.
Хамгийн наад зах нь Тэмээний өндөр, жин, сүүний гарц, хөөвөр гэх мэт нь шалгуур үзүүлэлтийн нэг хэсэгт багтдаг байна.
Дөргөн сумын хувьд Тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд нэн зохимжтой, Хангай хээр хослосон нутагтай тул Тэмээн сүрэгт ээлтэй нутаг.
Ийнхүү Тэмээн сүргээ “Омог” болгох томоохон зорилтын хүрээнд сум орон нутаг, малчин ард иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг ч эрчимжүүлсэн байна.
Тэмээгээ омог болгож 2024 онд түмэн Тэмээний баяраа зохион байгуулж, Монгол Тэмээг сурталчилан таниулах үйл ажиллагааг өндөр зохион байгуулалтын дор хийхээр төлөвлөөд байна.
Дөргөнчүүд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа хэдий ч Тэмээн сүрэгтээ түлхүү анхаарч эхэлсэн.
Найман настай балчираас эхлээд 80 настай ахмад хүртэл Тэмээгээ хариулдаг байна. Тус сум нь Ингэний хоормогоороо ч алдартай. Энэ нь ч Тэмээн сүргийн тоо толгой нэмэгдсэнтэй холбоотой аж.
Дөргөн сум Ингэний хоормогоо брэнд болгож аль хэдийнээ чаджээ. Сум орон нутгаас гадна зэргэлдээ бусад аймаг руу Ингэний хоормогоо нийлүүлж, эрэлт хэрэгцээгээ ч хангаж байна.
Цаашид Тэмээн сүрэгтээ түлхүү анхаарч, Тэмээн сүргээс гарах ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулж Монгол улсдаа жишиг аймаг сум болохын төлөө ажиллах зорилтыг дэвшүүлээд байна.






















Хариулт (0 )