Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, Хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх, УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Загджавын Мэндсайхан “Хүнсний Хувьсгал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Тэгвэл малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос, ноолуурыг үнэ цэнд хүргэж, дэлхийн зах зээлд гаргах ЦАГААН АЛТ хөтөлбөрийг санаачлан УИХ-аар батлуулаад байна.
Монгол Улс жилд 18 сая толгой малыг хүнсэнд хэрэглэдэг. Эдгээр 18 сая малын арьс ширний дөнгөж 30%-ийг л боловсруулж, үлдсэн 70%-ийг хог дээр хаяж байна.
“Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр баруун бүс нутагт хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх зорилго биелэх юм.
Мөн Монгол малчдын цагаан алт болсон малын арьс, ширийг дотооддоо 100% боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөөгийн ард иргэдийн орлого нэмэгдэнэ.
Хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах З.Мэндсайханы санаа биеллээ олж, малчин түмний орлого нэмэгдэж, хөдөөгийн хөгжил урагшлах болтугай.






















Хариулт (0 )