khovd.mn

ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт баруун аймгуудын гурилын үнийг бууруулах санал оруулжээ.

БАРУУН АЙМГУУДИЙН ГУРИЛЫН ҮНИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ТАВЬЛАА. Нааштай шийдэгдэнэ байх гэдэгт итгэж байна. Монголчууд бидний хувьд мах гурил бол стратегийн хүнс. Гэтэл баруун бүс, тэр дундаа Ховд аймагт шуудай гурилын үнэ 120.000 (50кг) төгрөг болж өсөөд байна. Малчид хоёр ямааны үнээр нэг уут гурил авч байгаа талаар гомдоллож байна. ОХУ-д нэг уут гурил 60-70 мянга […]

0
727
ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт баруун аймгуудын гурилын үнийг бууруулах санал оруулжээ.
БАРУУН АЙМГУУДИЙН ГУРИЛЫН ҮНИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ТАВЬЛАА.
Нааштай шийдэгдэнэ байх гэдэгт итгэж байна.
Монголчууд бидний хувьд мах гурил бол стратегийн хүнс.
Гэтэл баруун бүс, тэр дундаа Ховд аймагт шуудай гурилын үнэ 120.000 (50кг) төгрөг болж өсөөд байна.
Малчид хоёр ямааны үнээр нэг уут гурил авч байгаа талаар гомдоллож байна.
ОХУ-д нэг уут гурил 60-70 мянга орчим төгрөг байгаа бол Ховд аймагт гурилын үнэ 100-120 мянган төгрөг байна.
Хэрвээ Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор гурилын импорт хийх нөхцөлийг ААН-үүдэд бүрдүүлж, гаалийн албан татвар болох 15%, НӨАТ 10%-ийг чөлөөлвөл гурилын үнэ хямдрах бодит боломж байна.
Иймд баруун аймгуудын хилийн боомтуудаар гурил оруулж ирэхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлан шийдвэрлэж өгөх талаар ХХААХҮ-н сайд болон Сангийн сайдад хандлаа.
ТӨВӨӨС АЛСЛАГДСАН БАЙДАЛ НЬ ТҮМНИЙ АМЬДРАЛД ДАРАА БОЛОХ ЁСГҮЙ. Эх сурвалж: Сандаг Бямбацогт цахим хуудас. 
AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл