khovd.mn

Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэрэг оргожээ

2022 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ оны 10 дугаар сарын 04-өөс 20-ний өдрүүдэд болсон юм. Тэгвэл Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид татагдаж ирсэн Булган сумын харьяат нэр бүхий цэрэг өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрийн үдээс хойш оргожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус ангийн хашаа давж оргосон гэв. Ямартай ч оргосон […]

0
1358
Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэрэг оргожээ

2022 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ оны 10 дугаар сарын 04-өөс 20-ний өдрүүдэд болсон юм. Тэгвэл Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид татагдаж ирсэн Булган сумын харьяат нэр бүхий цэрэг өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрийн үдээс хойш оргожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус ангийн хашаа давж оргосон гэв. Ямартай ч оргосон цэргийг хайгуулын баг олсон байна. Цэрэг оргож байхад ангийн жижүүр болон хариуцаж байсан алба хаагчид хаана юу хийж байв, цэрэг оргох болсон шалтгаан нөхцөл юу байв, эсвэл дарамт байсан уу гэх мэт олон асуулт гарч ирж байна. Мөн цэрэг оргосон асуудлыг тус ангийн удирдлагууд нууна дарагдуулсан байж болзошгүй байна. 2022.10.22

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл