Ховд аймгийн хүнсний зах дээр ОХУ-д үйлдвэрлэсэн нэг уут (50 кг) дээд гурил 80 мянга, нэгдүгээр зэргийн гурил (50 кг) 70 мянган төгрөгийн үнэтэй байна.
Засгийн газраас гурилын импортыг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гаргасанаар импортын гурилын үнэ хямдарсан байна.
Тодруулбал: Орос дээд гурил 50 кг 80 мянган төгрөг, Орос 1-р гурил 50 кг 70 мянган төгрөг Орос дээд гурил 25 кг гурил 45 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дотоодын үйлдвэрийн гурил Ургац 1-р гурил 50 кг 105 мянган төгрөг, ургац 1-р гурил 25 кг 55 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Харин дотоодын гурилын үнэ буугаагүй гэв.
Учир нь татан авсан гурилаа борлуулж дуусаад дараагийн татан авалтыг хийснээр гурилын үнэ одоо зарж байгаа үнээс буурах боломжтой гэж
худалдаа эрхлэгчид ярьж байна.






















Хариулт (0 )