khovd.mn

Л.Алтанцэцэг: Охинд минь хагалгаа хийхдээ мал гаргахаас дор юм болсон.

Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж 4 хүүхдийн ээж үхэх үү амьд үлдэх үү гэдэг хоёр сонголтын өмнө эмнэлэгийн орон дээр тарчилж байна. Ховд аймгийн Алтай сумын иргэн н.Баярмаа нь одонгийн хүүгээ төрүүлэх гээд баяр жаргалтай мөчийг хүлээж байв. Тэрээр 7 сартай жирэмсэн байж. 2024 оны 3 дугаар сарын 21-ны орой гэртээ унтаж байхад нь авдрынх […]

0
1018
Л.Алтанцэцэг: Охинд минь хагалгаа хийхдээ мал гаргахаас дор юм болсон.

Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж 4 хүүхдийн ээж үхэх үү амьд үлдэх үү гэдэг хоёр сонголтын өмнө эмнэлэгийн орон дээр тарчилж байна.

Ховд аймгийн Алтай сумын иргэн н.Баярмаа нь одонгийн хүүгээ төрүүлэх гээд баяр жаргалтай мөчийг хүлээж байв. Тэрээр 7 сартай жирэмсэн байж. 2024 оны 3 дугаар сарын 21-ны орой гэртээ унтаж байхад нь авдрынх нь таг унаж, үүний улмаас цочролд орж их хэмжээний цус алджээ. Тухайн шөнө түүний 9 дүгээр ангийн том хүү нь машинаа жолоодож сумынхаа эмнэлэгт ээжийгээ хүргэжээ. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар 7 л орчим цус алдсан гэв. Сумын эмч н.Тунгалаг нь аймгийн төв рүү дуудлага өгч цус захиалахдаа 3 дугаар бүлгийн цустай хүнд 2 дугаар бүлгийн цус захиалж авхуулсан байгаа юм. Ингээд арга мухардаад сумынхаа цахим группт зар тавьснаар 3 дугаар бүлгийн цустай 4-5 хүн ирж цусаа өгсөн ч нэмэр олоогүй аж. Аймгийн төвөөс БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн эмч н.Нямхишигээр ахлуулсан эмч нарын баг ирж хагалгаа хийж эхийн ургаас хүүхдийг авсан. Ингэхдээ эхийн давсгыг цоолж, шээсний сувгуудыг тасалж хаясны улмаас 2 сарын дотор 8 удаагийн хагалгаанд орсон талаар ар гэр нь мэдээллээ.  Эхийн биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байсан тул ар гэр нь хот руу явуулья гэдэг саналыг гаргаж хот руу тээвэрлэжээ. Тээвэрлэхдээ онгоц руу үүрч оруулах, пургон машины суудал дээр энгийн хүн шиг суулгаж тээвэрлэсэн гэх зэрэг алдаануудыг ч гаргасан гэж ар гэр нь ярив. Эхийг тээвэрлэж эх нялхасад хүргэхэд зүрхний хэмнэл нь алдагдаж эмчийн өрөөнд ухаан алдаж унажээ. Үүгээр ч зогсохгүй эх нялхасын эмч нарын баг үзэж дахин хагалгаа хийхэд гэдэс дотор нь идээ бээрээр дүүрсэн байж. Энэ хүртэл нь аймгийн эмнэлэг энэ хүнийг амьдаар нь тамалж байсан байна. Одоо эхийн биеийн байдал тааруу, гуурсны хүчинд амьд байгаа юм байна. Ирэх 9 дүгээр сард сүүлийн хагалгааг хийгээд үзнэ, эрсдэлтэй шүү, сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай гэж эмч нар ар гэрт нь хэлжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл