АВАРГА ААВ, ДЕПУТАТ ЭЭЖИЙН ХҮҮ УЛСЫН АВАРГА БОЛЛОО
Сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Монгол улсын аварга малчнаар тодорсон М. Лхагвасүрэн, Ш.Бадамцэцэг нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Улсын аваргын аав Т.Магсар нь 1984 онд Монгол улсын Чанарын аварга малчин, ээж С.Очирцэрэн нь Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан түүхтэй.
М.Лхагвасүрэн аваргынх Таван хошуу малаа 5 төрөл дээр нь өсгөж, эцэг малынхаа үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн тэнцвэртэй байдлыг хадгалахад анхаарч ажиллаж байна.






















Хариулт (0 )