khovd.mn

Монгол улсын 25 дахь аварга Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга Оргихын Хангай Ховд аймгийн бөхийн дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр ирсэн байна.

Монгол улсын 25 дахь аварга Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга Оргихын Хангай Ховд аймгийн бөхийн дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр ирсэн аж. Тэрээр хэлэх дээ: Ховд дэвжээний тэргүүн Монгол улсын заан Батзоригийн санаачилгаар МУ-ын заан уран барилдаач Ч.Бямбадоржийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос Ховд дэвжээний бөхчүүд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн хэмээв. Энэхүү барилдаанд 16-18 насны […]

0
3604
Монгол улсын 25 дахь аварга Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга Оргихын Хангай Ховд аймгийн бөхийн дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр ирсэн байна.

Монгол улсын 25 дахь аварга Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга Оргихын Хангай Ховд аймгийн бөхийн дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр ирсэн аж.

Тэрээр хэлэх дээ: Ховд дэвжээний тэргүүн Монгол улсын заан Батзоригийн санаачилгаар МУ-ын заан уран барилдаач Ч.Бямбадоржийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос Ховд дэвжээний бөхчүүд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн хэмээв.
Энэхүү барилдаанд 16-18 насны хүүхдүүд оролцож байгаа юм.

Энэ барилдаанаас нас бүрийн ангиллаас 4 хүүхэд шалгаруулах бөгөөд Ховд дэвжээнээс нийт 15 хүүхэд шалгаруулан ирээдүйн аваргуудыг бэлдэх юм байна.

Ховдын бөхчүүд эрт дээрээс үеэс залгамж, халаагаа бэлдэж, ирсэн өв соёлоо хайрлан хамгаалах, дараа дараагийн үеээ бэлтгэж, Ховд аймгаас төрөн гарах бөхчүүдээ бэлдэх нь бидний үүрэг хэмээн ярив.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл