khovd.mn

Монголын төрд улсаа хөгжүүлэхэд мөнгө, ухаан дутаагүй. Гагцхүү шударга ёс л дутагдаж байна.

Монголын төрд улсаа хөгжүүлэхэд мөнгө, ухаан дутаагүй. Гагцхүү шударга ёс л дутагдаж байна. УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяа болон АН-аас уг тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр Ховд аймгаас эхэллээ. Монгол Алтайн их уулсын бүсэд орших Ховд аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж Монголын хөгжлийн цаашдын гарцыг зөв тодорхойлоход хууль зааглах ёс, баруун бүсийн хөгжил […]

0
194
Монголын төрд улсаа хөгжүүлэхэд мөнгө, ухаан дутаагүй. Гагцхүү шударга ёс л дутагдаж байна.

Монголын төрд улсаа хөгжүүлэхэд мөнгө, ухаан дутаагүй. Гагцхүү шударга ёс л дутагдаж байна.

УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяа болон АН-аас уг тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр Ховд аймгаас эхэллээ.

Монгол Алтайн их уулсын бүсэд орших Ховд аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж Монголын хөгжлийн цаашдын гарцыг зөв тодорхойлоход хууль зааглах ёс, баруун бүсийн хөгжил чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр нэр дэвшигч Загхүүгийн Нарантуяа онцлов.

Тэрбээр “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, түмэн олныхоо сонголт байхын тулд багагүй бэрхшээлийг даван туулж та бүхэн дээрээ хүрэлцэн ирлээ.

Ардчиллыг хөгжүүлж, алдагдсан найман жилийн боломжийг засахаар баг хамт олонтойгоо би ажиллана. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр зогсонги байдалд оржээ.

Монголын төрд улсаа хөгжүүлэхэд мөнгө дутсангүй. Ухаан нь ч дутсангүй. Гагцхүү цэгц бодлого, тууштай шийдэл, сэтгэл зүтгэл л дутаж байна. Шийдэл дутсан учраас өнөөдөр Монголын ард түмний гуравны нэг нь ядуу амьдралтай байна.

Монголын дундаж орлоготой өрх гэрүүдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлт, өрийн дарамтад нухлуулж, ядуурлын шугам руу аажим аажмаар гулсаж байна.

Энэ бүхнийг засахын тулд эдийн засгийн бодлогоо зөв, тэнцвэртэй, эрчимтэй хөгжүүлэхийн төлөө бидний 10 нөхөд баруун бүст ирлээ.

Монгол Улсад шударга ёс дутагдаж байна. Шударга ёс дутагдсан учраас байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна. Баялгийг эрх мэдэлтэй хүмүүс хулгайлж, хэдэн зуун тэрбумаар нь өөрсдөдөө зувчуулж ирсэн.

Баялгийн орлого жирийн иргэдэд хүрсэнгүй. Сурч боловсрох, чадалтай жирийн иргэдийн үр хүүхдэд очих ёстой тусламж дэмжлэг очихгүй байна. Энэ мэтээр хууль ёс, шударга ёс алдагдсаныг ардчиллын төлөө дуугардаг бид зөвхөн хэлээд зогсохгүй, дэлхий даяар Монголыг мэдэрч, хэлж байна. Анхааруулж байна. Сануулж байна.

Авлигын индексээр 50 байраар ухарсан.

Энэ бол бол Монгол Улсыг эрчимтэй авлигажсан улсын эгнээнд оруулсан нэн харамсалтай мэдээ байлаа. Иймээс үүнийг засахын тулд би хамт олон, багийн нөхөдтэйгөө та бүхэн дээр хүрэлцэн ирлээ.

Хэдхэн жилийн өмнө ардчиллын баян бүрд гэж дэлхий даяар шагшин гайхагдаж байсан Монгол Улс өнөөдөр ардчиллын үнэлгээгээрээ дарангуйлагч орнуудын эгнээнд зэрэгцэн үнэлэгдэж байгаа гашуун үнэнтэй нүүр тулан тэмцэх цаг ирсэн байна. Мянга мянган жилийн түүхтэй Монголын төр зөвхөн төр нь шударга байх тэр үед л хүчирхэг улс байж чадсан юм аа. Түүхэн энэ уламжлал, бахархлаа ардчилагчид бид л эргүүлэн авч ирж чадна.

Эс бөгөөс тусгаар Монголын үндэсний аюулгүй байдал эмзэг байдалд хүрч байна. Ухаарагтун, санагтун гэж ард түмэндээ уриалж байна.

Төр шударга байна гэдэг нь зөвхөн хууль шүүхийн асуудал биш юм. Шударга төр бол ард түмэн нь аюулгүй амьдралын чанар нь баталгаатай, эрх чөлөөтэй, хүн бүр сурч боловсрох эрх нь хангагдсан төрийг хэлдэг.

Төр шударга байж гэмээнэ улсын хөгжлийн суурийг бат тавьж чаддаг. Төр шударга үед байгалийн баялгийн орлогыг хүн бүхэн хүрч чадна. Төр шударга байгаа үед иргэд нь толгой дээгүүр азжаргалтай, баяр баясгалантайгаар амьдарч чаддаг.

Тиймээс “Сануулж засах хүнгүй бол сайн төр ч ялзардаг” гэх эртний үгийг хэлж, энэ засагт сануулга өгөх гэж, энэ засгийн алдааг засах гэж бид багаараа баруун бүсээс эхэлж байна.

Баруун бүсийг санхүү, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн төв болгоно. Итгэлтэй байгаарай. Хамтдаа зүтгээрээ. Бүгдээрээ зүтгэсэн байхад бидний амжилт, ялалт болно” гэв.

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл