khovd.mn

МУ-ын шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллав.

МУ-ын шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллаж АОК-ийг хуралдууллаа. Мөн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа баруун 3 сум, хилийн боомтод ажилласан байна. Үүнтэй холбогдуулан түүнээс тодруулан ярилцлаа. Мал аж ахуй, эрүүл мэнд, газар тариалангийн салбарт нэн шаардлагатай хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна. Тухайлбал: Улсын нөөцөөс  Ховд аймагт 779 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр […]

0
543
МУ-ын шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллав.

МУ-ын шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллаж АОК-ийг хуралдууллаа. Мөн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа баруун 3 сум, хилийн боомтод ажилласан байна. Үүнтэй холбогдуулан түүнээс тодруулан ярилцлаа. Мал аж ахуй, эрүүл мэнд, газар тариалангийн салбарт нэн шаардлагатай хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна. Тухайлбал: Улсын нөөцөөс  Ховд аймагт 779 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг шийдвэрлэж, 50 тонн бензин, дизель түлш, Алтай,Үенч сумдын ЭМТ-үүд сумдын иргэд малчдад зам харгуй гаргаж өгч байгаа отрьяд хил хамгаалах байгууллага, аврагчдад зориулсан авто машинуудыг шийдэж өгчээ. Мөн АОК-д гурил будаа, элсэн чихрийн нөөцийг бүрдүүлж эмийн багц хүргэх зэрэг бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэн ажилласан тухай онцоллоо. 2023.01.15

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл