khovd.mn

Нэг тооны Аргаль хууль бусаар агнагдсан байж болзошгүй байна

Тодруулбал: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр Зурхайчийн дам гэх газар 1 тооны “Аргаль” хууль бусаар агнагдсан байж болзошгүй хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч илрүүлжээ. Тухайн хэргийг Toyota land cruiser маркийн …. улсын дугаартай авто машинаас илрүүлсэн байна. Уг хэрэгт одоогоор Дуут сумын […]

0
3992
Нэг тооны Аргаль хууль бусаар агнагдсан байж болзошгүй байна

Тодруулбал: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр Зурхайчийн дам гэх газар 1 тооны “Аргаль” хууль бусаар агнагдсан байж болзошгүй хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч илрүүлжээ. Тухайн хэргийг Toyota land cruiser маркийн …. улсын дугаартай авто машинаас илрүүлсэн байна. Уг хэрэгт одоогоор Дуут сумын 2 иргэн холбогдож байгаа аж. 

Тус хэргийг үйлдсэн этгээдийг эцэслэн тогтоохоор Ховд аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. 

Эр Аргаль 11 сая төгрөг, эм Аргаль 13 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг байна. Хэрэв хууль бусаар агнасан гэдэг нь тогтоогдвол дээрх мөнгөн дүнг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх  мөнгөн торгууль ногдуулж мөн 5 саяаас 27 сая төгрөгөөр торгож эсвэл 1-ээс 5 жилийн хорих ял оногдуулах хуулийн заалттай юм байна. 

Иймд хууль бусаар ан амьтан агнаж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал байна. 

2021.11.06 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл