Говь-Алтай аймаг улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан 119 сурагчид нийт 181 сая 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо.
Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, урлаг спортын төрлөөр улсын олимпиад уралдаан тэмцээнд 2024 онд амжилт гаргасан сурагчдад урамшуулал олгох арга хэмжээ Говь-Алтай аймагт болж байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар
“Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийг 2021 оны 11 дүгээр сард тус аймгийн ИТХ-аар батлан хэрэгжүүлж ажилласан байна.
Учир нь Говь-Алтай аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсад сүүл мушгиж, 20-р байрт ордог байсан бол дээрх хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2022 онд аймгуудаас 10 дугаар байрт, 2023 онд 9 дүгээр байрт орсон амжилт үзүүлж эхэлжээ.
Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 онд СӨБ-ын хүүхдүүдээс эхлээд ЕБС-ын 1-12-р ангийн сурагчдад боловсрол, соёл урлаг, спортын төрлөөр улсын олимпиад, уралдаан тэмцээнд 2024 онд амжилт гаргасан 116 хүүхдэд уралдааны амжилт гаргасан эрэмбээсээ хамаараад 500 мянган төгрөгөөс эхлээд 15 сая төгрөгийн нийт 181 сая 500 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна.
Мөн амжилт үзүүлсэн сурагчдыг бэлтгэсэн 19 багшид 1 саяаас 10 сая хүртэлх нийт 41 сая төгрөгийн урамшуулал олголоо.






















Хариулт (0 )