khovd.mn

П.Гэрэлсүрэн:Эмгэгийн үед давсаг цоорч болно. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

П.Гэрэлсүрэн: Энэ эмгэгийн үед давсаг цоорч болно гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.Жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийхдээ давсгийг нь цоолж, шээсний сувгуудыг нь тасалж хаясан гэх мэдээллийн мөрөөр БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэнгийн байр суурийг тодрууллаа.2024 оны 3 сарын 22-нд БОЭТ-д 37 хоногтой жирэмсэн иргэн Б дуудлага өгсөн. Манай байгууллагаас хагалгааны бригад очоод анхны тусламжаа үзүүлсэн. Кисар хагалгаагаар хүүхэд […]

0
720
П.Гэрэлсүрэн:Эмгэгийн үед давсаг цоорч болно. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

П.Гэрэлсүрэн: Энэ эмгэгийн үед давсаг цоорч болно гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.
Жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийхдээ давсгийг нь цоолж, шээсний сувгуудыг нь тасалж хаясан гэх мэдээллийн мөрөөр БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэнгийн байр суурийг тодрууллаа.
2024 оны 3 сарын 22-нд БОЭТ-д 37 хоногтой жирэмсэн иргэн Б дуудлага өгсөн. Манай байгууллагаас хагалгааны бригад очоод анхны тусламжаа үзүүлсэн. Кисар хагалгаагаар хүүхэд төрсөн. Энэ асуудлын талаар буруу зөрүү, янз бүрийн мэдээлэл гараад байх шиг байна. Би өөрөө эх баригч эмчийн хувьд албан ёсны тайлбарыг өгье. Энэ эхийн тухайд 1-рт ихэс шигдэлт байсан. Ихэс шигдэлт гэдэг нь умайг бүрэн нэвчиж, ихсийн судалжилт ургаад дээрээс нь давсаг руу нэвчиж ургасан. Эх барихын практикт энэ бол 1000 төрөлт тутамд 1 удаа тохиолддог эмгэг байсан. Манай эмч нарын хагалгааны бригад анхан шатны тусламж авах арга хэмжээгээ аваад БОЭТ-д тээвэрлэн авч ирсэн. Энэ эмгэгийн үед давсаг цоорч болно. Энийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Яагаад гэвэл тухайн эмгэг өөрөө давсаг руу ихсийн судас нэвчиж ургасны улмаас анатомийн янз бүрийн бүтцийн өөрчлөлтүүд гардаг. Мөн сумын эмнэлэгт хагалгаа хийх ямар байдаг билээ. Орчин нөхцөл шаардлага хангадаггүй. ЭМ-ийн сайдын 611-р тушаалын дагуу амь насны заалтаар ар гэрт тайлбарлахгүйгээр яаралтай хагалгаа хийж болно. Энэ нөхцөлд манай эмнэлгийн хагалгааны баг холбогдох арга хэмжээг авснаар тухайн иргэний амь насыг аварсан.
Тухайн иргэнд авах арга хэмжээгээ аваад дараагийн шатлалын эмнэлэгрүүгээ шилжүүлсэн.
Урологийн эмч нартай холбогдож, иргэний биеийн байдлыг тогтмол асууж байна.
Алтай сумын ЭМТ-өөс тухайн иргэний цусны бүлгийг буруу тодорхойлсон байсан. Хариуцлагаа хүлээх байх.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл