Эрдэнэбүрэн сумын малчин С.Эрдэнэбат сүүлийн 19 жил мянгаас дээш мал тоолуулсан амжилтаар Улсын аварга малчин болж байна.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Хөшөөн бэл хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байгаа С.Эрдэнэбат, гэргий Б.Эрдэнэдолгор нар “Монгол улсын аварга малчин” боллоо.
Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Цаст Цамбагарав хайрхан, Хонгион голоо түшиглэн нутагладаг С.Эрдэнэбатынх таван хошуу малаа тэгш сайхан өсгөж, буянт малынхаа үр шимийг хүртэн 35 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
Эрдэнэбүрэн сумаас Улсын хошой аварга 2, Улсын аварга малчин 27 төрөн гарсан байдаг.
Харин Хонгио баг нь сумынхаа хамгийн олон аваргуудтай баг бөгөөд нутгийн зон олон “Аваргуудын гол” хэмээн хүндэлдэг. С.Эрдэнэбатынх аваргуудын голоос төрж байгаа 16 дахь улсын аварга малчин болж байна.
Улсын аварга малчдын
Хоттой мал нь түм хүрч
Хос аваргууд нь Баатар болох болтугай.






















Хариулт (0 )