khovd.mn

“Сларри сийл” технологиор хийсэн зам шороо, тоос болж агаарт замхрав.

Ховд аймгийн төв буюу Номингийн уулзвараас Ховд нисэх буудал чиглэлийн 5,33 км авто замын шинэчлэлт засварын ажил иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Хэдийгээр Ховд АЗЗА ТӨХК тендерийн гэрээ үзэглэсэн ч “Зам тээврийн хөгжлийн төв” голлох үүрэг гүйцэтгснийг “Ховд АЗЗА ТӨХК”-тай хийсэн гэрээний баримт бичгээс харж болохоор байгаа юм. Уг гэрээнд “Зам тээврийн хөгжлийн […]

0
819
“Сларри сийл” технологиор хийсэн зам шороо, тоос болж агаарт замхрав.

Ховд аймгийн төв буюу Номингийн уулзвараас Ховд нисэх буудал чиглэлийн 5,33 км авто замын шинэчлэлт засварын ажил иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Хэдийгээр Ховд АЗЗА ТӨХК тендерийн гэрээ үзэглэсэн ч “Зам тээврийн хөгжлийн төв” голлох үүрэг гүйцэтгснийг “Ховд АЗЗА ТӨХК”-тай хийсэн гэрээний баримт бичгээс харж болохоор байгаа юм.

Уг гэрээнд “Зам тээврийн хөгжлийн төв”  “Авто замын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил” гүйцэтгэх гэрээгээр нийлүүлэгдсэн гадаргуун боловсруулалтын машин “Slurry sealer” техникийг ээлжит засварын ажилд ашиглуулахаар тохиролцжээ. Ингэхдээ гадаргуун боловсруулалтын “Сларри сийл”-ийн  автомашины цагийн үнэ 480.000 төгрөг байна гэж заажээ. Үүнээс үзэхэд “Ховд АЗЗА ТӨХК” нь “Сларрий сийл” технологийг хэрэгжүүлэх туршлага, техник, тоног төхөөрөмжгүй байсан гэсэн үг. Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” туслан гүйцэтгэгч нэрээр уг замын ажлыг гардан гүйцэтгэсэн нь тодорхой байгаа юм. Ямартай ч тавьсан зам нь байгалийн шалгуурт тэнцсэнгүй, нэг удаагийн борооноор урсаж,  эцэс сүүлдээ шороо тоос болж агаарт замхрав.

Харин тэдний балгийг Ховд Жаргалант ТҮК-ийн гэмгүй ажилчид үүрэлцэж, тавьсан замынх нь шороог цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Үүнд иргэд ихэд дургүйцэж, гүйцэтгэсэн компаниар нь цэвэрлүүлэх ёстой хэмээн шүүмжилж байгаа юм.

КАрд түмний татварын  934 сая төгрөг салхинд хийсч, төсвийн мөнгө үрэгдлээ. Одоо хэн хэзээ хэнд хэрхэн хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг эргэн мэдээлнэ. 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл