khovd.mn

Согтуу жолоочид дайруулсны улмаас хоёр хөл дээрээ явж чадахгүй болжээ.

Иргэн 53 настай С.Улаанхүү өөрийн төрсөн охин 16 настай А-ийн хамт 2023.05.29-ний оройн 22:00 цаг орчимд “Баян түмб” гэх дэлгүүр орчихоод гэрлүүгээ явган зорчиж байх үед нь Д гэх согтуу жолооч ирж хоёуланг нь мөргөж хүнд гэмтээчихээд анхны тусламж үзүүлэлгүй ослын газраас зугтжээ. С.Улаанхүү гуай одоогоос 4 сарын өмнө эв эрүүл, сав саруул, хоёр хөлөөрөө […]

0
1018
Согтуу жолоочид дайруулсны улмаас хоёр хөл дээрээ явж чадахгүй болжээ.

Иргэн 53 настай С.Улаанхүү өөрийн төрсөн охин 16 настай А-ийн хамт 2023.05.29-ний оройн 22:00 цаг орчимд “Баян түмб” гэх дэлгүүр орчихоод гэрлүүгээ явган зорчиж байх үед нь Д гэх согтуу жолооч ирж хоёуланг нь мөргөж хүнд гэмтээчихээд анхны тусламж үзүүлэлгүй ослын газраас зугтжээ.

С.Улаанхүү гуай одоогоос 4 сарын өмнө эв эрүүл, сав саруул, хоёр хөлөөрөө алхаад ажилдаа явж байсан бол өнөөдөр бусдын асаргаанд орж эмнэлэгийн орон дээр босож чадахгүй эмчилгээ хийлгэн хэвтэн эмчлүүлж байна.

Ослын улмаас түүний гуяны дунд чөмөг хугарч, зүүн ташаа нь гэмтэж нуруу, толгой нь байнга өвддөг болж хоёр хөл дээрээ алхаж явж чадахгүйд хүрсэн бол охины зүүн өвдөг зөөлөн эдийн гэмтэл авч, хүзүү нь гэмтжээ. 

Охины бие нь ч сайнгүй, хөл нь хавдаж удаан алхаж чадахгүй, хичээлдээ ч бүрэн сууж болохгүй байгаа талаар ярив.

 

Хүн дайрч гэмтээсэн гэх Д нь хохирол барагдуулах нь битгий хэл хохирогч нарыг даапаалж, дарамталсаар байгаа гэнэ.

Нэг гэр бүлийн хоёрын хоёр хүн согтуу жолоочийн уршгаар эрэмдэг зэрэмдэг болж, хөдөлмөрийн чадвараа алдчихаад байхад Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүн дайрсан этгээдийг нэг жил 2 сарын хугацаатай цахим гав зүүж, 2 жил жолоо барих эрхийг нь хязгаарлаж шийдвэрлэсэнд ар гэр нь гомдож, шүүгчийн шийдвэрт эгдүүцэж байгаагаа илэрхийллээ.

 

Шүүх шүүхдээ уг хэргийг хүндрүүлэх боломжгүй юм байна гэж үзсэн тухай ярив. Хүн дайрч мөргөсөн гэх Д нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн гадуур сэлгүүцэж, өөрөө жолоо бариад чөлөөтэй зорчиж байна хэмээн ар гэр нь мөн гомдоллож байна.

 

Шүүх жирийн иргэддээ арслан барс шиг хандаж танил тал, өнгө мөнгөтэйд нь давуу эрх олгосонд гомдож байна, миний үстэй толгой энэ хорвоогоос буцах хүртэл би тэр шүүгчид гомдож байна, миний гомдол хэзээ ч тайлагдахгүй хэмээн С.Улаанхүү гуай хоолой зангируулан ярилаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл