khovd.mn

Турк улсад дахин газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02-р сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна. Түүнчлэн 02 дугаар сарын 12-ны өдрийн 02:39 цагт хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо. Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 11-ний […]

0
179
Турк улсад дахин газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02-р сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна.

Түүнчлэн 02 дугаар сарын 12-ны өдрийн 02:39 цагт хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 
 
AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл