Манай сайтын сурвалжлах баг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн 09:10 цаг хүртэл аймгийн нутгийн удирдлагын ордон дээр ажиллав. Энэ удаад бидний онцолсон зүйл нь төрийн албан хаагчид, дарга удирдлагууд цаг хэрхэн баримталж, ажлын цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг талаарх мэдээллийг тэднийг ажилд ирэх үеэр нь газар дээрээс нь сурвалжиллаа. Ажлын цаг өглөөний 08:00 цагт эхэлж оройн 17:00 цаг гэхэд тардаг. Гэтэл ихэнхи төрийн албан хаагч нар энэ өглөөний байдлаар ажлын цагаасаа 30, 40, 60 минут хоцорч ирж байна. Харин Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гантөмөр 07:30 минутанд аль хэдийнээ ажил дээрээ ирээд өөрийн хийх ёстой төлөвлөгөөт ажлаа эхлүүлсэн байлаа. Тэрээр төрд 20 орчим жил ажиллаж байгаа юм байна. Аль болох хууль дүрмээ мөрдөж, ажлаа ажлын цагт нь багтааж, цагтаа л ажилдаа ирэхийг зорьдог хэмээв. Түүнийг зарчимч, нягт нямбай төрийн албан хаагч гэдгийг хамт олон нь ч ярьдаг. Түүнийгээ өглөөний ажлын цаг баримталж буй байдлаараа үлгэрлэн харууллаа. 2022.12.16






















Хариулт (0 )