khovd.mn

Уул уурхайчдын баруун бүсийн чуулга уулзалтад МоЭнКо ХХК өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Монголын уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт, хариуцлагатай уул уурхай өдөрлөг Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.  Уг уулзалтад уул уурхайн салбарынхан болон аж ахуй нэгжүүд, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцож байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн үр өгөөж өндөртэй, Монголын тэргүүлэх салбарын нэг юм. Уулзалтаар уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хэрхэн үр нөлөө […]

0
621
Уул уурхайчдын баруун бүсийн чуулга уулзалтад МоЭнКо ХХК өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Монголын уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт, хариуцлагатай уул уурхай өдөрлөг Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.  Уг уулзалтад уул уурхайн салбарынхан болон аж ахуй нэгжүүд, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцож байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн үр өгөөж өндөртэй, Монголын тэргүүлэх салбарын нэг юм. Уулзалтаар уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хэрхэн үр нөлөө үзүүлж байна, орон нутагт уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт бэрхшээл, сайн туршлага, баруун бүс дэх орон нутгийн хамтын хамтын ажиллагааны хэрэгжилт үр дүн, цаашид уул уурхайн салбар хэрхэн яаж хөгжих, яаж хамтарч ажиллах гэх мэт олон асуудал дээр төвлөрч санал бодлоо хуваалцаж байна. Энэ удаагийн уулзалт өргөн цар хүрээг хамарсан, ач холбогдол өндөртэй уулзалт болж байгаагаараа онцлог байна.  Уулзалтад Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа МоЭнКо ХХК өргөн бүрэлдэхүүнтэй оролцож компанийнхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг  олон нийтэд хүргэн ажиллаж байгаа юм. Бид энэ үеэр тус компанийн төр олон нийттэй харилцах албаны захирал Х.Отгонбаяраас мэдээлэл авлаа. Тус компани нь орон нутгийн иргэдэд ээлтэй байх, үр өгөөжийг нь иргэдэд хүртээх чиглэлээр олон бодит ажлыг хийж хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд МоЭнКо ХХК өөрийн хөрөнгөөр барьсан хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлэж, худалдан авалтын 92 хувийг орон нутгаас авч, нийт ажилчдын 87 хувь нь орон нутгийн иргэдээс бүрдэж байгааг онцлов. 2023.09.14

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл