Буянт голын ай сав орчимд нүүрсний хаягдал хог асгасанд дургүйцсэн иргэдийн гомдлын дагуу манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн засаг даргын орлогч Х.Батболдоос тодруулга мэдээллийг авлаа.
Тэрээр хэлэхдээ: Буянт голын халай дошны асуудал түрүү жилүүдийнхээсээ илүү ихэссэн, 70 гаруй хоногийн хугацаанд олон хүн ажиллуулж, их зардал гаргаж,
Буянт сумын айлд өрхүүдийг усанд автуулахгүйгээр авч үлдсэн.
Тухайн үед боломж нь л тэр байсан.
Буянт сумын эхний айл усанд автсан тул үүнийг шийдэх арга зам нь шинэ дулааны станцаас зориудаар хар нүүрсний хогийг авчирч асгахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
Үнс асгаж байгаа нь зүгээр нэг хог асгаж байгаа хэрэг биш тухайн үед бидний гарын доор байгаа хамгийн нягт ус нэвтрүүлэхгүй хаалт болсон гэлээ.
Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ






















Хариулт (0 )