Х.БАТБОЛД: ТӨР, ИРГЭН ХОЁР ТАЛЫН ШҮРГЭЛЦСЭН БАЙР СУУРЬ БАЙНА. БҮХ ЗҮЙЛ ХУУЛИЙН ДАГУУ БАЙХ ЁСТОЙ.
“Баруун Монголчууд байгаль эх дэлхийгээ ухуулахгүй, хөндүүлэхгүй гэсэн хандлага, нөгөө талаас улс орны бодлого, хуулийн хүрээнд тухайн зөвшөөрлийг хэн олгов? Яагаад энэ асуудлыг дэмжих болов гэсэн хоёр талын шүргэлцсэн байр суурь байна. Үүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч, үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд төрийн хууль ёсыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тэр утгаараа бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.
Байгалийн баялагийг ашиглахтай холбогдуулан тухайн байгалийн баялагийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн эрх ашиг нэгт гэж бодож байна.
Тухайн компани нь хууль зөрчөөд иргэд эсэргүүцэж байгаа бол иргэдийнхээ талд л орно. Гэтэл хуулийн хүрээнд гэж тухайн компани нь хэлж байгаа бол иргэд яагаад эсэргүүцээд байна гэх мэт бидний буюу аймаг орон нутгийн удирдлагуудаас хамаарахгүй асуудлууд байгааг үгүйсгэхгүй.
БОАЖЯ-д Халзан бүргэтэйн төслийн хайгуулын талбайн лицензийг цуцалж өгөөч гэсэн хүсэлт явуулсан. Тус бичгийн хариуд нийтийн сонсголыг бүх талыг байлцуулж хийх шаардлагатай гэж ирсэн. Энэ тухай Мянгад сумруу явуулсан. Миний хувьд хуулийн дагуу холбогдох албан бичгийг явуулна.
Төрийн хуулийг хээрэгжүүлж байгаа хүний хувьд би хуулийг хэрэгжүүлнэ. Иргэдэд ашигтай байвал би тэр талд байна. Иргэдийн эсрэг бол юу ч байсан тэмцэнэ.
МУ-ын Засгийн газраас уул уурхайгаар дамжуулан улс орныхоо эдийн засгийг өөд татах бодлого барьж байна, болж байна шүү дээ.
Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой” гэв.






















Хариулт (0 )