khovd.mn

Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна.

Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш нь МАН-ын “Хайрхан баг”-ийн сонгуулийн намын үүр дээр иргэдээр саналын хуудас бөглүүлж, мөнгө тараасан талаар тус багийн иргэн […]

0
936
Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна.

Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлсэн.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш нь МАН-ын “Хайрхан баг”-ийн сонгуулийн намын үүр дээр иргэдээр саналын хуудас бөглүүлж, мөнгө тараасан талаар тус багийн иргэн мэдээлсэн.

Манай сайтын сурвалжлах баг МАН-ын “ХАЙРХАН БАГ”-ийн сонгуулийн үүр дээр очиж газар дээрээс нь тодрууллаа. Мөн Ховд аймгийн Цагдаагийн газарт энэ талаар дуудлага өгсөн. Тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар:

81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй юм байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл