Ховд аймгийн хэмжээнд 6000 айл гэр хороололд амьдарч байна.
Иймээс иргэдэд тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх утааг багасгах зорилгоор Хашаандаа сайхан амьдарцгаая төслийг санаачлан хэрэгжлүүлж байгаа аж.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр 3000 айл өрх цэвэр бохирын шугамд холбогдон халуун, хүйтэн устай хашаандаа амины орон сууцтай болсон.
Мөн гал түлэхгүй, гаднаа нүхэн жорлонгүй, хашаандаа хүүхдийн тоглоомын талбайтай, орчны тохижилтоо хийн тохилог сайхан амьдрах боломжтой боллоо.
Хашаандаа сайхан амьдарцгаая төслийн амины орон сууц бариулах 1мкв үнэ 1.200.000 төгрөг бөгөөд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдах боломж бүрдээд байна.






















Хариулт (0 )